Хүний эрүүл мэндийн салбар нь манай улсын томоохон хүний нөөцийн багтаамжтай бөгөөд энэ утгаар салбарын ажиллах хүчний нарийн төлөвлөлт, түүний менежментийн функцуудыг ажиллуулах шаардлагатай байдаг. Эдгээр ажлууудыг орчин үеийн хандлагад нийцсэн байдлаар хэрэгжүүлэх боломжийг олгож буй энэхүү системийг 2021 оноос хойш амжилттай хөгжүүлж, нэвтрүүлсэн байна.