Гүйцэтгэсэн төсөл

Хариуцлагатай нүүдэлчин систем

21.jpg

Энэхүү систем нь МААНС, СЭТС, МЭНС, ТУС, eGazar зэрэг улсын хэмжээний томоохон мэдээллийн сангуудтай уялдан ажилладаг бөгөөд малчдын хариуцлагын үнэлгээг олон эх сурвалжийн өгөгдөлд тулгуурлан нэгтгэн тооцоолох боломжийг бүрдүүлдэг. Үүний үр дүнд бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, мал аж ахуйн үйлдвэрлэлийн зохистой менежменттэй холбоотой суурь мэдээллийн нэгдсэн сан бүрдэж, салбарын бодлого боловсруулах, төлөвлөлт хийх, шийдвэр гаргалтыг бодит мэдээлэлд тулгуурлан хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Тус системийн онцлог нь зөвхөн малчны тухайн үеийн нөхцөл байдал, хариуцлагын түвшинг үнэлэхэд оршдоггүй. Харин цаашдын үйл ажиллагааны чиг хандлага, амьжиргааны хэв маяг, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуйн зарчимд нийцэн ажиллах боломж, чадавхыг тодорхойлон харуулах боломжтойд оршино. Өөрөөр хэлбэл, энэхүү систем нь малчны өнөөгийн үнэлгээг тогтоохоос гадна түүний ирээдүйн хөгжлийн зураглал, болзошгүй эрсдэл, боломжийг тодорхойлох аналитик хэрэгсэл болж өгдөг. Иймд уг системийг арилжааны банкууд ногоон санхүүжилт, хариуцлагатай зээлийн шалгуур үнэлгээнд ашиглах, түүхий эд бэлтгэлийн компаниуд ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх тогтвортой байдал, нийгмийн хариуцлагын үнэлгээнд ашиглах өргөн боломжтой. Энэ нь зөвхөн нэг байгууллагын дотоод хэрэглээний систем бус, харин хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжил, бэлчээр хамгаалал, нийгмийн хариуцлага, санхүүжилтийн шийдвэр гаргалтыг дэмжих олон талын хэрэглээ бүхий дижитал дэд бүтэц юм.

Scroll