Гүйцэтгэсэн төсөл

Тариалан үйлдвэрлэлийн нэгдсэн систем

1729496497422.png.png

Энэхүү систем нь Монгол Улсын тариалан, ургамал хамгааллын салбарын суурь мэдээллийн систем бөгөөд салбарын төсөв, урамшуулалтай холбоотой шалгуур, нөхцөлийг хангах үндсэн хэрэгсэл болж ашиглагддаг. Улсын хэмжээнд 2021 оноос бүрэн нэвтэрсэн энэхүү системд ахуйн хэрэгцээний тариалалтаас эхлэн хүлэмжийн аж ахуй, ил талбайн тариалалт хүртэлх бүх төрлийн тариалангийн үйл ажиллагааны бүртгэл төвлөрдөг. Тус систем нь сумын хөдөө аж ахуйн тасгийн агрономичийн хяналт, баталгаажуулалтад тулгуурлан ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 30,000 гаруй тариаланч, ногоочин бүртгэгдээд байна. Ийнхүү уг систем нь тариалангийн салбарын мэдээллийг нэгтгэн удирдах, баталгаажуулах, бодлогын шийдвэр гаргалт болон дэмжлэг, урамшууллын хэрэгжилтийг үр ашигтай зохион байгуулах үндэсний хэмжээний чухал платформ болж байна.

Scroll