Гүйцэтгэсэн төсөл

Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн програм хангамж

Untitled1

Монгол Улсад нийслэл, аймаг, сум болон төв лабораторийг хамарсан шаталсан сүлжээ бүхий цогц тогтолцоог бүрдүүлсэн цөөнгүй жишээ байдгийн дундаас мал эмнэлгийн лабораторийн нэгдсэн сүлжээ нь хамгийн бодитой, үр дүнтэй хэрэгжсэн загварын нэг юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд үе шаттайгаар хөгжүүлж, нэвтрүүлсэн энэхүү систем нь мах боловсруулах үйлдвэр, гаалийн байгууллага, худалдаа аж үйлдвэрийн танхим, нэг цонхны систем, стандарт, хэмжил зүйн байгууллагын мэдээллийн сан зэрэг улсын хэмжээний томоохон системүүдтэй уялдан ажиллаж байна. Үүний үр дүнд хөдөө аж ахуйн салбарын түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, мал, амьтны өвчний тандалт, хяналт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үе шат бүр дэх мэдээллийн урсгалыг нэгтгэн удирдах чухал дэд бүтэц болон төлөвшсөн. Монгол Улсын мал эмнэлгийн салбарт лабораторийн тогтолцоо сүлжээ хэлбэрээр ажиллаж эхэлснээр өгөгдөл солилцоо, мэдээллийн удирдлага, хяналт-шинжилгээ, тайлагналын тогтолцоо шинэ шатанд гарч, салбарын удирдлагын шийдвэр гаргалтыг илүү шуурхай, уялдаа холбоотой, бодит мэдээлэлд тулгуурласан түвшинд хүргэх боломжийг бүрдүүлсэн.

Scroll