МЭЕГ-ын Мал эмнэлгийн нэгдсэн систем /МЭНС/ нь Мал эмнэлгийн бүхий л үйл ажиллагааг бүртгэлжүүлсэн салбарын чухал систем юм. Малын эмчийн бүртгэл, сургалт хөгжил, ажиллах эрх, мал эмнэлгийн үйлчилгээний төлөвлөлт, гүйцэтгэл, эм тариа, хэрэгслийн зарцуулалт, тандалт судалгаа, лаборатори, мал эмнэлгийн гэрчилгээ, махны үйлдвэр зэрэг томоохон модулиудтай юм. Тус системийн тусламжтайгаар малчин өрхийн мал сүргийн эрүүл мэнд, зах зээлд нийлүүлж буй түүхий эд, мал амьтан болоод цахим гэрчилгээтэй холбоотой ложистик мэдээлэл авах боломжтой.