ГЭРЭЭТ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ГЭРЭЭТ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд олон тооны мэдээллийн технологийн инженер ажиллуулах нь зардлын хувьд өндөр ачаалалтай байдаг. Харин гэрээт мэдээллийн технологийн үйлчилгээг сонгосноор мэргэжлийн инженерүүдийн багийн дэмжлэгтэйгээр бизнесийнхээ үйл ажиллагааг илүү үр ашигтай зохион байгуулж, зах зээлд илүү хурдтай тэлэх боломж бүрдэнэ. Зарим байгууллага нэг эсвэл хоёр инженер ажилд авч, мэдээллийн технологийн бүх ажлаа бүрэн даатгах тохиолдол байдаг. Гэвч тухайн ажилтнуудын мэдлэг, туршлага, мэргэшлийн хүрээ хязгаарлагдмал байвал тодорхой хугацааны дараа алдаа, саатал дахин үүсэх, эсвэл шинэ шийдэл, технологийг эзэмших хүртэл хугацааны хоцрогдол бий болох эрсдэлтэй. Иймээс тогтвортой, найдвартай, мэргэжлийн түвшний дэмжлэг авах нь байгууллагын хэвийн ажиллагаанд чухал ач холбогдолтой. Мөн мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, программ хангамж, бусад бүтээгдэхүүн, шийдлийг сонгохдоо мэргэжлийн байгууллагын зөвлөмжид үндэслэн худалдан авалт хийх нь илүү баталгаатай, найдвартай байхаас гадна зардлаа оновчтой удирдах боломжийг олгодог. Олон байгууллага хямд үнийг түрүүнд тавьж сонголт хийх хандлагатай байдаг ч энэ нь богино хугацааны дараа доголдол, эвдрэл, ажиллагааны саатал үүсгэж, улмаар бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Иймд чанар, найдвартай байдал, өртгийн зөв харьцааг хангасан мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, шийдлийг хаанаас, хэрхэн сонгохоо мэдэхгүй байгаа тохиолдолд манай байгууллагад хандан мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг авахыг зөвлөж байна.

Scroll