Бид танай байгууллагыг хариуцсан менежерийг томилон ажиллуулах бөгөөд ингэснээр та мэдээллийн технологитой холбоотой шийдвэр гаргахдаа тогтмол зөвлөгөө, мэргэжлийн дэмжлэг авах боломжтой болно. Энэ нь технологийн сонголт, хөрөнгө оруулалт, шинэчлэл, хөгжүүлэлтийн асуудалд илүү оновчтой, ухаалаг шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж, цаашид үүсэж болзошгүй үргүй зардал, буруу шийдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.